Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, билгийн тооллын 7. Өнөөдөр ханш нээх улирал 20:54 цагт эхэлнэ гэж зурхайд тэмдэглэсэн байна.
Хаврын дунд сарын шинийн 20 буюу ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна.
“2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр буюу пүрэв гарагт 15:05 цагт ханш нээх улирал эхэлнэ” хэмээн Гандантэгчэнлин хийдээс гаргасан Төгсбуянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэжээ. Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсэж, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг учраас урин цагийн эхлэл, “Ханш нээх өдөр” гэж нэрлэдэг байна.
Монголчууд ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн бэлгэшээж ирсэн билээ. Энэ өдөр монголчууд адуун сүргийнхээ морьд, сувай гүүний дэлийг засаж, уламжлал заншлынхаа дагуу хязаалан үрээгээ хөнгөлдөг. Хот газрынхны хувьд хашаа хороо гудамж талбайд мод бут, сөөг тарьж цэцэгжүүлбэл буяны үйл болно. Мөн ханш нээх өдөр ямааны ноолуурт сам хүргэдэг домтой.
Ноолуур үнэд орсон арилжаа наймааны өнөө үед энэ бэлгэт сайн өдөр ямаагаа самнаж эхэлбэл сайн. Энэ өдөр гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч бүтэх нигууртай гэж үздэг.
Ханш нээх өдөр гэж хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондын хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг аж.
Энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж, ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эд эдлэлээр баялаг, эрүүл саруул байна гэж бэлгэшээдэг.