Ачааны болон суудлын автомашин мөргөлдөж, гэр бүлийн гурван гишүүн амиа алджээ

Ачааны болон суудлын автомашин мөргөлдөж, гэр бүлийн гурван гишүүн амиа алджээ

Өчигдөр /2025.04.03/ ачааны болон суудлын автомашин мөргөлдөж, гэр бүлийн гурван гишүүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Тайшир суманд том оврын ачааны машин суудлын автомашинтай мөргөлдөж нэг гэр бүлийн гурван хүн амиа алджээ. Тэд 29, 20, 3 настай байжээ.

Осол гарах үед суудлын автомашин шатсан байна. Ийнхүү онцгой байдлын алба хаагч нар тус ослын хэргийн газарт очиж, галыг унтраажээ. Харин гал унтраасны дараа тус аймгийн цагдаагийн хэлтсээс шалгалт, мөрдлөгийн ажлыг эхлүүлсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд