Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аялал жуулчлалын гол улиралд Улаанбаатар хотод энэ жил олон арга хэмжээ, соёл, урлаг, спортын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Тэр дунд мөн зөвхөн нийслэлчүүдэд зориулсан баяры хөтөлбөр тусгагдсан байна.
Тодруулбал, ирэх зургадугаар сарын 27, 28-нд Улаанбаатарчууд Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа зохион байгуулж, эрийн гурван наадам хийнэ гэв.
Хотын даргын мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 8-14-нд "UB food" олон улсын хоолны өдөрлөг болно. Үүний дараа дөрөвдүгээр сарын 15-наас төв талбайн 4000 гаруй хүн багтах боломжтой асарт Циркийн долоо хоног эхэлнэ гэв. Мөн ирэх сарын 27-нд "UG arena" цогцолборт тулааны урлаг болох Мутай боксын тэмцээнд дөрвөн тивийн тамирчид ирж оролцохоор болсныг сонирхуулав.
Ийнхүү ирэх саруудад Улаанбаатарт аялагч, жуулчид төдийгүй нийслэлийнхний нүдийг хужирлах олон сонирхолтой үйл явдал, баяр наадам болох төлөвтэй.