Монголын Либерал нам Ардчилсан намтай нэгдэхээр хүсэлтээ өглөө

Монголын Либерал нам Ардчилсан намтай нэгдэхээр хүсэлтээ өглөө

Монголын Либерал нам Ардчилсан намд элсэх хүсэлтээ өнөөдөр /2025.04.04/ өгчээ.

Тодруулбал, Монголын либерал намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амгаланбаатар Ардчилсан Намд нэгдэх хүсэлтээ АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалд гардуулсан байна. Тус нам хоёр хоногийн өмнө ээлжит IX дүгээр Их хурлаа хийж, Ардчилсан Намд нэгдэх улс төрийн шийдвэрээ гаргасан аж.

Ташрамд,  “Монголын либерал нам” 2023 онд оноосон нэрээ “Ардчилсан монгол ялна нам” болгон өөрчлүүлэх хүсэлтээ УДШ-д гаргаж байсан билээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд