МУГЖ О.БАТ-ӨЛЗИЙ:

МУГЖ О.БАТ-ӨЛЗИЙ: "ЗҮРХЭНД ШИВНЭСЭН ҮГ" киногоо аавдаа зориулан бүтээсэн

"Ододтой бүжиглэе" шоуны оролцогч жүжигчин Т.Энэрэл, бүжигчин Б.Батманлай нар өчигдөр зургаа дахь дугаарын үзүүлбэртээ "Зүрхэнд шивнэсэн үг" киноны хэсгээс контемпорари бүжиг хийсэн. Тэгвэл энэ талаар найруулагч Б.Тамир "Оюуны өмчийг дээдэлдэг, дэлхийн шоу хийдэг "Ододтой бүжиглэе" "Зүрхэнд шивнэсэн үг"-ээр бүжиг хийжээ. Миний аавыг нулимаад л тохиролцож чадаагүй. Тэгсэн хэр нь хийчих юм. За за сайд болохоор тэгдэг юм байлгүй дээ" гэж сошиал хуудастаа бичжээ.

    Үүнтэй холбоотойгоор бид "Зүрхэнд шивнэсэн үг" киноны найруулагч МУГЖ О.Бат-Өлзийгөөс тодруулахад "Энэ киноны хэсгээр бүжиг хийх гэж байгаа гэж надаас санал асуусан. Миний хувьд зөрүүлээд санал тавьсан. Гэхдээ саналыг минь хүлээж аваагүй. Гэтэл бүжиг хийчихсэн байна. Одоо тэгээд яах вэ, буянаараа болно байх" гэв. Тэрбээр энэхүү киногоо аавынхаа мэндэлсний 80 жилийн ойд зориулан бүтээсэн байдаг.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд