Ээжүүдийг ойлгоё. Дэмжье. Анхааръя.

Ээжүүдийг ойлгоё. Дэмжье. Анхааръя.

4-Р САРЫН 7: ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

Ээж болох нь амьдралын хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг гэж олон хүн ойлгодог ч, бодит байдал дээр зарим эмэгтэйчүүдийн хувьд энэ үе сэтгэл зүйн хувьд хамгийн хүнд, ганцаардмал, айдастай үе болдог. Дэлхий дээр 5 эмэгтэй тутмын 1 нь төрсний дараах сэтгэл гутралд өртдөг гэж судалгаагаар тогтоогдсон.

Төрсний дараах сэтгэл гутрал нь зөвхөн сэтгэл санаа тавгүй байх төдий зүйл биш. Энэ нь нойргүйдэл, сэтгэл түгшилт, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, хүүхдээ үл тоомсорлох эсвэл өөрийгөө болон хүүхдээ гэмтээх тухай бодол төрөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Гэтэл энэ сэдвийг нийгэмд төдийлөн ярьдаггүй, ээжүүд өөрсдийгөө буруутгаж, асуудлаа нуух хандлагатай байдаг.

Тиймээс бид төрсний дараах сэтгэл гутралын талаар нээлттэй ярих, ойлгох, дэмжих, тусламж авах нөхцөл орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ээжүүдийн сэтгэцийн эрүүл мэнд нь хүүхдийн болон гэр бүлийн нийт эрүүл мэндэд шууд хамааралтай.

Ээжүүдийг ойлгоё. Дэмжье. Анхааръя.

“Эрүүл эхлэл нь Итгэлтэй ирээдүйг” бүтээх үндэс суурь билээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд