Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоёр суудлын автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ.
Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 23:20 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б нь Приус-20 загварын суудлын автомашинаар зорчиж яваад, иргэн Э-гийн Харрер загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байжээ. Алба хаагчид ажиллаж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гарган НТТТ-д шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ мэдээллээ.