Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" геологийн хайгуулыг Эрдэнэтийн-Овоо ордод хийснээр 2079 он хүртэл үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ.
Энэхүү ТЭЗҮ-ийг 2024 онд хийсэн бөгөөд Жорк стандартаар 3.9 тэрбум тонныг нөөцийг нэмж тогтоосон байна. Энэ нь тус үйлдвэр дахин 55 жил үйл ажиллагаа явуулах хэмжээний нөөц юм. "Эрдэнэт үйлдвэр" 2014-2024 онд геологи, хайгуулын ажилд 167.8 төгрөгийн хөрөнгө оруулснаар ийнхүү нөөцөө шинэчлээд байна. Түүнчлэн Оюутын ордыг ТЭЗҮ-ийг 2026 онд боловсруулахаар төлөвлөжээ. Урьдчилсан байдлаар тус ордын нөөц 2023 онд 200 сая тоннын нөөц тогтоогдоод байгаа аж.