Д.Мөнх-Эрдэнэ АН-ын ойн баяраар зодуулж, УБХ-ны хурлаас хөөгджээ

Д.Мөнх-Эрдэнэ АН-ын ойн баяраар зодуулж, УБХ-ны хурлаас хөөгджээ

Ардчилсан намын 35 жилийн ой өнөөдөр /2025.04.07/ тохиож буй. Үүнтэй холбоотойгоор энэ өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, ШИНЭ намыг АН-тай нэгтгэх асуудал болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

Баярын хуралдаанд гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа билээ. Үүний дунд Д.Мөнх-Эрдэнэ  түүний дүү Да.Цогтбаатарын хамт хүрэлцэн ирсэн. 


Тэгвэл хуралдааны үеэр тус намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ зодоон хийж, намынхаа хурлаас хөөгдсөн байна.

Тодруулбал Д.Мөнх-Эрдэнэ нь Ардчилсан намын генсекээр өнөөдөр томилогдоод буй Н.Ганибалтай “улс төрийн зөвлөлийн гишүүн мөн биш” гэх асуудлаар ам зөрж маргаан эхэлсэн байна.

Улмаар энэ нь даамжирч маргаан зодоон болсон бөгөөд энэ үеэр хувцас нь урагдаж, газарт унасан Д.Мөнх-Эрдэнийг босгохоор зогсож буй Хууль зүйн О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн түүний дүү Д.Цогтбаатар нарын бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна.

Мөн тэрбээр өнөөдөр АН-ын баярын хурлын индэрээс “Лу.Гантөмөрөөс салцгаая бид 2027, 2028 оны сонгуульд ялмаар байна” гэж хашхирсан үйлдэл бас гаргаад амжсан.

Ер нь Д.Мөнх-Эрдэнэ хаа сайгүй маргаан хийж хөөгдөж явдаг нь түүний онцлог гэлтэй. Уг хэрэг даамжирч улмаар хар хувцастай хүмүүс бүлэглэж байна. ямар ч байсан  цагдаагийн байгууллагад дуудлага өгчий хэмээн хэвтээгээрээ утсаар залгасан байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд