Онцгой байдлын гурван албан хаагч олон удаагийн үйлдлээр иргэдийн автомашины 30 орчим дугуйг хулгайлаад баригджээ

Онцгой байдлын гурван албан хаагч олон удаагийн үйлдлээр иргэдийн автомашины 30 орчим дугуйг хулгайлаад баригджээ

Онцгой байдлын байгууллагад ажилладаг Е, А, Ш  нар нь бүлэглэн Нийслэлийн дүүргүүдээс  22 ширхэг автомашины дугуй хулгайлсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ 3 тээврийн хэрэгслийг ашиглан шөнийн цагаар үйлддэг байсныг өнгөрсөн шөнө СБД-ийн нутаг дэвсгэрт үйлдэл дээр нь баривчилсан байна. Дээрх этгээдүүд нь Онцгой байдлын байгууллагад ажилладаг Баян-Өлгий аймгийн харьяат казак иргэд аж. Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ зориулалтын хамгаалалттай газар, зогсоолд байршуулан гэмт этгээдүүдэд боломж олгохгүй байхыг анхааруулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд