”Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин томилогджээ

”Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин томилогджээ

"Эрчист Монгол" ХХК-ийг байгуулж, эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нэгтгэхээр болсон. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг томилжээ.

“Эрчист Монгол” ХХК-ийн харьяанд,

  • Дулааны 2, 3, 4 дүгээр цахилгаан станцууд,
  • Дүүргүүдийн зарим, орон нутаг дахь дулааны станц,
  • “Тавантолгой дулааны цахилгаан станц”,
  • “Эгийн голын усан цахилгаан станц
  • Орон нутгийн эрчим хүчний систем, цахилгаан түгээх, дамжуулах компаниуд,
  • “Эрчим хүчний үндэсний төв”,
  • “Диспетчерийн үндэсний төв” зэрэг 44 ТӨХК багтаж буй.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий компаниудад зээл олгосон гэх асуудлаар шалгагдаж байсан юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд