Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрчим хүчний салбарт хууль, дүрэм журам зөрчигдөж буй талаар МҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн холбооны төлөөлөл Д.Эрдэнэбат: Өнөөдрийг хүртэл Эрчим хүчний үндэсний реформын хороо, ажлын хэсэг бүгд эрчим хүчний салбарын ажилтантай уулзаагүй, энэ салбарын байр суурь аваагүй. Энэ нь ажилтнаа орхиж байна гэсэн үг. Ажилтангүйгээр өөрчлөлт шинэчлэл байхгүй гэсэн үг. Хэрэв өөрчлөлт шинэчлэл хийж байгаа бол хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулж, цалин хөлс, нийгмийн баталгааг хангаж байна шинэчлэл хийгдэнэ. Төрийн хэмнэлтийн хууль гарснаар үйлчлэх хүрээ явж явж ажилтанд хортойгоор үйлчилж, бүх нэмэгдэл, урамшууллыг аудитаас акт тавиад хассан. Аудитын байгууллага, Хөдөлмөрийн тухай хуулиа мөрдөж хэрэгжүүлэх хэрэгтэй.
-"Эрчис Монгол"-ын захирлыг шууд томилсон нь энэ салбарын
-Монгол Улсад томилгооны асуудал хэрээс хэтэрч байна. Бүтээмжийн менежер нь өөрөө Төрийн хэмнэлтийн хуулиа зөрчиж байна. ЗГ-аас Төрийн хэмнэлтийн хуулиа зөрчиж байгаа томилгоог таслан зогсоогооч ээ. Хамтын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөө нэн даруй батлаачээ гэх шаардлага тавьж байна. Аудитын байгууллага мөн дүрэм журмаа дагаачээ. Бид УИХ руу албан бичиг хүргүүлсэн. Реформын үндэсний хороотой уулзмаар байна. Ажлын хэсгийнхэнтэй уулзмаар байна. Өнөөдөр эрчим хүчний салбарт шинэчлэл хийгдэж байна. Үүнд ажилтны эрх ашиг хамгийн түрүүнд яригдана. Гэтэл энэ асуудлаар нэг ч удаа дуугарахгүй байна.