Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны нэгдүгээр улирлын хэмжээнд их хэмжээний мансууруулах бодис хурааж авсан, устгал хийсэн хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын УСХАХ-ын дарга, хурандаа Б.Батхуяг "Олны танил хүмүүс сошиал хуудсаар дамжуулан буруу мэдээлэл өгч, хүүхэд залуусыг төөрөгдүүлж байна. Буруу мэдээлэл өгч байгаа иргэд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байдаг. Цахим хэрэгслээр олны танил хүмүүс бусдыг уруу татсан тохиолдолд гэмт хэрэг зөрчил болохгүй байгаа. Иймээс Нийслэлийн соёл урлагийн газар хамтран ажиллахгүй байх зохицуулалт хийж байна.
-Зүү тариурыг жороор олгодог болсноор энэ төрлийн гэмт хэрэг гаралтад ямар байдлаар нөлөөлсөн бэ?
-Зүү тариур жортой олгодог болсноос хойш иргэд ашиг олох зорилгоор хууль бусаар зарж байгаа нь таслан зогсоохгүй байна. Нэг зүү тариурыг олуулаа дамжуулан хэрэглэх тохиолдол гарч байгаа нь халдварт өвчин тусах эрсдэлтэй байна.
-Хамгийн багадаа хэдэн насны хүүхэд хэрэглэсэн бэ, эдгээр хүүхэд хуулийн ямар хариуцлага хүлээдэг вэ?
-Хамгийн бага нь 13 настай хүүхэд хэрэглэсэн тохиолдол бүртгэгдсэн. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ гар, хөлний судсыг шалгаж, анхаарлаа сарниулж болохгүй. 14-өөс дээш насны хүүхэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. 69 хүүхэд өнөөдрийн байдлаар ЭХ болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээж байна. Хүүхдүүд бие биедээ буруу мэдээлэл өгөх, шахалтад оруулж байна. Чи ганцаараа хэрэглэхгүй үлдэж байж биднийг цагдаад өгөх гэж байна хэмээн шахалтад оруулж байна. Чи найзгүй үлдэнэ гэж ганцаардуулах байдлаар мөн хэрэглэхийг шаардаж , уруу татаж байна. Өмнө нь хөрөнгөтэй хүн л хэрэглэдэг, биднээс хол орлого бага, мөнгөгүй учраас хэрэглэхгүй гэж эцэг эх ойлгодог байсан. Гэтэл энэ төрлийн үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 хувь нь каннабисын төрлийн ургамлыг түүж бэлтгэхтэй холбоотой байна. Үлдсэн 30 хувь нь импортоор ирж ирсэн синтетик бодистой холбогдож байна. Иймээс хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулъя.