Ө.Батзул агсны осолд яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатыг өнөөдөр шүүнэ

Ө.Батзул агсны осолд яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатыг өнөөдөр шүүнэ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Түүний хэрэгт эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн машины жолооч Ц.Отгонбатыг яллагдагчаар татаад буй.

Прокуророос Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Улмаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Ц.Отгонбатад холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр болсон ч хойшлуулсан юм. Учир нь яллагдагч Ц.Отгонбат нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг гаргасан ч, хүсэлтийг хүлээж аваагүй.

Иймд шүүх хурлыг 2025.04.21-нд товлосон.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд