Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр “Намгийн үзүүр” гэх газарт зусаж байсан иргэн Т.ийн гэрт хохирогч Р.ээгийн хамт орсон бөгөөд Т.ийн гэрээс гарахдаа хохирогч Р.ээг “хөл дээр нь гишгэлээ шорон пизда чинь” гэж хэлснээс шалтгаалан түүнтэй маргалдаж гэрийн гадна хохирогчийн нүүр, толгой, цээж хэсэгт цохиж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Тухайлбал: Амь хохирогч Р.Э..... нь тархины битүү гэмтэл: Тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарчээ.