Улс төрийн карьер нь дууссан, тэтгэвэртээ гарсан улс төрчдийн шагнал БЭТ

Улс төрийн карьер нь дууссан, тэтгэвэртээ гарсан улс төрчдийн шагнал БЭТ

Хамтарсан засаг 126 гишүүнтэйгээр байгуулагдаад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Жагсаалтаар хавчуулагдаж гарч ирсэн гишүүдийн мунгинаа паянтайгаар эхэлсэн. Энэ удаагийн засаг  4-н шадар сайд, 26 яамдын сайдтай нүсэр том засаг бүрдэж тус тусын намынхаа гишүүдийг уламжлал ёсоор шахаж дарга нарын суудлын халаа сэлгээ хийгдсээр байгаа.  Энэ нь ч зарим нам болоод гишүүдийн дургүйцэл шүүмжлэлүүд өртөөд амжсан.  Тухайлбал гадаадад суух бүрэн эрхэт төлөөлөгчдийн томилгоо. Тодруулбал  Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр АН-ын дарга Эдийн засгийн сайд Лу.Гантөмөр шинэ намыг ардчилсан намд нэгтгэх наймааны оронд уг суудалд санал болгож томилуулсан гэхэд болохоор. \Э.Батзандан ирэх сард 51 нас хүрнэ.\ 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Хархорум хотыг сэргээн байгуулах төсөл, мөн уул уурхайн түүхий эдээ боловсруулахад технологийн дэвшлийг ашиглах гэсэн хоёр асуудалд Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжлаад байгаа. Одоогоор Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор шийдвэр гаргаагүй байгаа аж. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд энэхүү албанд томилогдвол цалин авахгүй ажиллана гэх байр суурийг илэрхийлсээр байгаа юм. \Өдгөө тэрээр 68 настай\

Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилга хүлээн авсан эксүүдээс УИХ-ын дарга асан М.Энхболд булангийн орнуудаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллаж эхэлсэн.\Одоо тэрээр 59 настай\ Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд хийн хоолой төслийн хөрөнгө оруулалт татах төслийн Тусгай үүрэгт Элчин сайдад томилогдоод удаагүй байгаа.

Тэгвэл Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд, Ж.Эрдэнбат, М.Энхсайхан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар ямар асуудал хариуцаж ажиллах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй.

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан дээрх нэр бүхий хүмүүсийг мега төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллуулах санал гаргасныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар дэмжсэн байдаг. 

Тэгвэл УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг Тусгай үүрэгт Элчин сайдаар өнгөрсөн сард томилсон.Зандаахүүгийн Энхболд нь ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойн асуудлыг хариуцах юм.

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг чөлөөлөөд буй. Тодруулбал, тэднийг гадаад руу Элчингийн зөвлөхөөр томилогдож байгаатай холбоотойгоор ийнхүү чөлөөлсөн байдаг. Тэгвэл тэдний томилгоо эхнээсээ баталгаажиж эхэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ дахь дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдож, ажлаа эхлүүлсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Итали улсад Элчингийн зөвлөхөөр томилогдож, ажиллаж эхэлжээ.\Түүний насны хувьд энэ жил  50 нас хүрнэ\

Тун удахгүй УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийн томилгоо албажих бололтой. \Түүний насны хувьд энэ жил 57-той\. 

Дашрамд дурдахад, өмнөх парламентад байсан эмэгтэй гишүүдийн энэ мэт томилгоо олны анхааралд байна. Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдоод байгаа юм. \Тэрээр энэ жил 51 насыг зооглосон\.

Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг АН-аас Тайваньд суух консулаар томилохоор санал болгоод буй. \насны хувьд 57-той\. 

Түүний хувьд анх удаагийн элчингээр санал болгосон нь биш юм. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас 2017 оны 11-р сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилуулах саналыг өргөн барьсан ч УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжээгүй. Хоёр ч удаа  түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилох саналыг гаргасан ч айлын тал хүлээж аваагүй тохиолдол ч бий. Учир нь түүнийг хүний эрхийн зөрчилтэй үйлдлийг удаа дараа гаргасан гэж үздэг байна. Дээрх томилгоонуудаас харахад насны хувьд болоод улс төрийн карьерийн хувьд авч үзэхэд ихэнх нь  улс төрд сойгдоод гавьтай амжилт олоогүй ч намынхаа төлөө зүтгэсний  шагнал гэхэд болохоор байна. 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд