Хүүхдээ зодсон аавыг цагдаагаас шалгаж эхэллээ

Хүүхдээ зодсон аавыг цагдаагаас шалгаж эхэллээ

Өчигдөр /2025.04.22/ .. дугаар сургуулийн хоёрдугаар ангийн хүүхдийг аав нь оройтож орж ирлээ гэх шалтгаанаар зодсон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Энэ талаар ЦЕГ-аас "Бага насны хүүхэд аавдаа зодуулсан гэх мэдээллийн хүрээнд цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Хүүхдийг хамгаалах байранд авч аюулгүй байдлыг хангасан. Уг асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж буй" гэх мэдээллийг өглөө.

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Хохирогч охины одоогийн нөхцөл байдлын талаар сургуулиас нь тодруулахад "Олон нийтийн сүлжээнд тархсан үйл явдал болсон нь үнэн. Хүүхдийн эмзэг мэдээлэл тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байна" хэмээсэн юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд