Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын рок попын ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж, олон сайхан бүтээл туурвисан продюссер Б.Долгион тэнгэрийн орноо заларчээ. Түүний хувьд зүрх нь гэнэт хаагдсан тухай дүү Б.Ангирмаа нь дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр энэ тухай "Би Берлинд байна. Хамгийн эхний онгоцоор нисэхээр завдаж байна. Ах маань яав гэтэл гал тогоондоо ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна шүү дээ. Уг нь тавдугаар сарын 8-нд 70 нас хүрэх байлаа" хэмээжээ.
Б.Долгион агсны хувьд тавдугаар ангидаа гитар хөгжимд дурлаж, бүр сургуулиа хаяж байсан гэдэг. “Соёл эрдэнэ” хамтлагийн гавьяат Д.Галсанбат агсан түүнтэй нэг ангид сурч байсан гэдэг. Тэд хамт гитар хөөж хичээлээ сар гаруйн хугацаанд тасалж байсан аж. Ийнхүү урлагт эргэлт буцалтгүй дурласан тэрээр сургуульд байхдаа сэтгүүлч болох хүсэлтэй болж, эцэст нь энэхүү хоёр мэргэжлээ хоёуланг нь эзэмшиж, үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн олон уран бүтээл туурвижээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.