Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол сүүлийн долоо хоногт 178 болж нэмэгдлээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол сүүлийн долоо хоногт 178 болж нэмэгдлээ

Улаанбурхан өвчний халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг ХӨСҮТ өдөр тутам мэдээлж байгаа. Уг өвчний тархалт сүүлийн долоо хоногийн байдлаар  нийт батлагдсан тохиолдол 178  нэмэгдэж байна. Тодруулбал энэ оны 4-р сарын 16-ны өдрийн мэдээлэлд батлагдсан тохиолдлын тоо 552 байсан бол өнөөдрийн тоон мэдээллээр 730 болж, 164 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин гэрээр 26 иргэн эмчилгээ хийлгэж байгаа бол 540 иргэн эдгэрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Энэ өвчний тархалтын асуудлаар 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд