Согтуурсан үедээ төрсөн ахтайгаа маргалдаж толгой, уруулны дээд хэсэгт заазуураар зүсжээ

Согтуурсан үедээ төрсөн ахтайгаа маргалдаж толгой, уруулны дээд хэсэгт заазуураар зүсжээ

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-ийн дугаар хорооны нутаг дэвсгэрт ахыгаа заазуурдчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны шөнийн 03.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиход төрсөн ах дүү болох нэр бүхий хоёр иргэн хамт архи согтууруулах ундаа хэрэглэн, маргалдсаны улмаас дүү нь төрсөн ахынхаа толгой, уруулны дээд хэсэгт заазуураар зүсэж гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд