Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас “Монголын алт” ХХК-ын ерөнхийлөгч Н.Цэлмүүнийг "Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн элчээр" томиллоо.
Түүний хувьд Монголын уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, банк санхүү, зочлох үйлчилгээ болон нийгмийн нөлөөллийн салбарт 15 гаруй жилийн удирдах түвшний ажил хийсэн туршлагатай бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангийн эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт босгоход анхааран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Мөн инновац болон технологийн шийдэл нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй ажлын байрны бодлогыг түгээн дэлгэрүүлэх зэрэг ажлыг хийж эхлээд байгаа юм.