Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украины дайныг зогсоох нэрийдлээр танилцуулсан энхийн төлөвлөгөө нь ОХУ-ын байр суурийг бэхжүүлэх агуулгатай байгааг улс төрийн шинжээчид болон дипломатчид онцолж байна.
Трамп Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хатуу байр суурь илэрхийлэхийн оронд бүдэг бадаг үг хэллэг ашиглаж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд чиглэсэн шүүмжлэл хийснээр АНУ-ыг энхийн шударга зуучлагч гэсэн ойлголтыг алдагдуулж байгаа талаар шинжээчид дүгнэж байна.
ОХУ 4-р сарын 24-ний өглөө Украины нийслэл Киев хот руу 70 пуужин, 145 дрон илгээж, 12 хүний аминд хүрэн, 90 гаруй иргэнийг шархдуулсан ноцтой халдлага үйлдэв. Энэ нь сүүлийн есөн сарын хугацаанд нийслэлд болсон хамгийн хүчтэй довтолгоо байсан ч Ерөнхийлөгч Трамп тодорхой хариу мэдэгдэл хийсэнгүй.
Дональд Трамп хэлэхдээ “Зеленскийгийн өдөөн хатгасан мэдэгдлүүд энэ дайныг шийдвэрлэхэд саад болж байна. Тэр бардамнах зүйлгүй. Украины нөхцөл байдал хүнд байна. Украин бууж өгөх ёстой эсвэл гурван жилийн дараа бүх улсаа алдаж мэднэ"
гэж мэдэгдэв.