Ц.Анандбазар Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ

Ц.Анандбазар Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ

Хуваалцах Жиргэх

Монголын Хөлбөмбөгийн Холбоо Ерөнхийлөгчөө сонгохоор хуралдлаа.  

Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид:

  • Ц.Анандбазар (Арвис өлбөмбөгийн клуб)
  • С.Жаргал (Шүүгчийн зөвлөл)
  • Б.Гарьдмагнай (Унаганууд хөлбөмбөгийн клуб)
  • Ө.Алтай ( Хараацай хөлбөмбөгийн клуб)
  • Н.Болор-Эрдэнэ (Хоромхон хөлбөмбөгийн клуб) нар нэрээ дэвшүүлсэн.

Мөн өнөөдрийн хурлаараа Монголын Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн гишүүнийг сонгох юм.

Тэгвэл Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус хуралдаанаар нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн асан, "Сод Монгол" группын Ерөнхийлөгч Ц.Анандбазар 60 гаруй орчим хувийн санал авч, Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. 

Монголын нийт хөл бөмбөгийн тамирчдыг албан ёсоор төлөөлдөг тоглогчдын холбооны зүгээс өнөөдрийн хуралдааныг эсэргүүцэж байсан юм.

Учир нь Ц.Анандбазарыг хууль бусаар бүртгэсэн, шударга бус сонгуулийн хорооны үйл ажиллагааг эрс буруушааж тухайн нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг түдгэлзүүлэхийг шаардаж байгаагаа удаа дараа илэрхийлсэн билээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд