ОНЦГОЙ БАЙДЛЫН НИСДЭГ ТЭРЭГ САЙД НАРЫГ ЗӨӨГӨӨД ЗАВГҮЙ БАЙСАН УУ

ОНЦГОЙ БАЙДЛЫН НИСДЭГ ТЭРЭГ САЙД НАРЫГ ЗӨӨГӨӨД ЗАВГҮЙ БАЙСАН УУ

Хуваалцах Жиргэх

Өчигдөр буюу \2025,04,28\  өдөр орон нутаг болоод нийслэлийн хэмжээнд  хэд хэдэн томоохон ой хээрийн түймэр гарлаа. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт гарсан  хээрийн гал түймрийг цурамд оруулахаар албаныхан болоод иргэд ажиллаж байгаа.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

Тэгвэл одоогийн байдлаар Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд болон  Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа билээ.

 

Тэгвэл дээрх ойн хээрийн түймрүүдийг унтраах ажиллагааг ажвал Онцгой байдлын нисдэг тэрэгнүүд шуурхай ажиллагаанд харагдахгүй байгаа байдал олны анхаарлыг татаж байна.

Тодруулбал, Онцгой байдлын байгууллагад бүртгэлтэй гурван нисдэг тэрэг байдаг. Энэ нь Монгол, Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу орж ирсэн байдаг.  Нисдэг тэрэг худалдан авах төсөв манайд байдаггүй. Францын төслийн хүрээнд хүлээж авсан гурван нисдэг тэрэгтэй.

Мөн нисдэг тэрэг худалдан авах зээлийн хэлэлцээрийн хүрээнд Франц Улс манайд Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг бэлтгэхээр болсон байдаг.

Гэвч өчигдөр гарсан түймрүүдэд тэднийг ашигласангүй.

Тухайлбал гал түймэр гарсан Богдхан уулын дугуй цагаан, баруун ширээт орчим нь хэт өндөрлөг тул автомашинаар гарах боломжгүй. Явганаар хоёроос гурван цаг алхаж байж хүрэх боломжтой. Мөн салхи их байсан тул алба хаагчид очихдоо хугацаа алдаж галын чиглэл өөрчлөгдөн тархац нь хурдтай нэмэгдэж байсныг тус бүсэд гал унтраахаар ажилласан иргэд хэлж байгаа юм.


Иймд гал унтраах ажилд оролцоогүй Онцгой байдлын нисдэг тэрэгнүүд хаана ямар үйл ажиллагаатай байгаа талаар албанаас тодруулахад хариу мэдээлэл өгсөнгүй.

Харин өчигдөр /2025.04.28/ эхэлсэн Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцохоор Булган аймаг руу сайд нар онцгой байдлын хоёр нисдэг тэрэг, үүний нэг нь Онцгой байдлын нисдэг тэрэг, нөгөөх нь Хил хамгаалах байгууллагын нисдэг тэрэг. Мөн нэг Cessna буюу жижиг оврын онгоцоор зорчиж очсон байна. Улмаар Хил хамгаалах байгууллагын нисдэг тэрэг оройноо буцсан бол Онцгой байдлыг нисдэг тэрэг өнөөдөр өглөөний байдлаар Булган аймагт байгаа баримт зураг бидэнд ирээд буй юм.

Мөн бидэнд олдсон мэдээллээр нисдэг тэрэг нь өглөөний 08:00 цагаас өмнө нисэж болдоггүй тул Булганд очсон нисдэг тэрэг өглөө нисэх зурваст байсан. Харин саяхан Булган аймгаас ниссэн аж.

 

Өөрөөр хэлбэл, онцгой байдлын нисдэг тэрэг сайд нарын хэрэгцээнд ашиглагдан, Булган аймагт байх үеэр хоёр ч томоохон түймэр гарсан болж таарч байна. Богдхан уулын түймэр гэхэд хэрэв нисдэг тэргээр буусан бол илүү богино хугацаанд унтраах боломж бий болгох байсан.

                                                  Булган аймаг 2025.04.29 өглөөний 07:00 цагийн орчимд

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд