Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 49,486.9 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлжээ.
Зөрчлүүдээс харахад гадаад паспорт болон маягтын бэлдцийг алдаатай хэвлэж, ашиглах боломжгүй болж, их хэмжээний мөнгийг үргүй зарцуулжээ. Түүнчлэн 2024 оны сонгуулийн жил байсан учраас УБЕГ Сонгуулийн ерөнхий хороо болон ҮАБЗ-өөс 1.054.301.5 мянган төгрөгийн санхүүжилт авч, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах, бэлтгэл ажил гүйцэтгэх ажлаар ажилчдаа гадаад улс дахь Элчин сайдын яамдад томилолтоор ажиллуулжээ.
ҮБЕГ-ын 2024 оны санхүүгийн тайлангаас илэрсэн зөрчлүүд
-
Бараа материалын дансанд 897,752.0 мянган төгрөгийн 30000 ширхэг үйлдвэрийн алдаатай дахин ашиглах боломжгүй цахим гадаад паспортын бэлдэц бүртгэлтэй байна.
-
Үндэсний дата төвөөс балансаас баланст шилжүүлэн авсан 11,868.0 мянган төгрөгийн үнэ бүхий, 138000 ширхэг ашиглалтаас гарсан ТҮЦ машины лавлагааны маягт бүртгэлгүй байна.
-
2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд шатахууныг 14,000.0 мянган төгрөгөөр шууд гэрээгээр худалдан авахаар төлөвлөсний дагуу, 1 компанитай гэрээ хийж, гүйцэтгэлээр 35,170.0 мянган төгрөгийн зарцуулалт хийсэн. Гэрээний үнийн дүнгээс илүү 21,170.0 мянган төгрөгийн худалдан авалтыг хийхдээ нэмэлт гэрээ байгуулаагүй, ХАА-ны нэмэлт төлөвлөгөөнд батлуулаагүй байна.
-
Дансны ангилал зөрчигч тээвэр шатахууны зардлаас бичиг хэргийн зардалд 1,479.5 мянган төгрөг, ариутгал халдваргүйжүүлэлтийн төлбөрт 304.3 мянган төгрөг, цэвэрлэгээний материал авах зардалд 1,541.9 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна.
-
ТҮ-ний албан тушаалын цалинг нэмж, нэмэгдсэн дүнгээр цалингийн зөрүү мэтээр бодож олгосон 13,123.2 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлантай энд дарж танилцана уу.