МУ-ын иргэн Б.Оргил-Эрдэнийн Малайзад амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй байгааг ГХЯ-наас мэдээллээ

МУ-ын иргэн Б.Оргил-Эрдэнийн Малайзад амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй байгааг ГХЯ-наас мэдээллээ

Хуваалцах Жиргэх

"Ice Top" хамтлагийн гишүүн "Eyescool" буюу Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад нас барсан харамсалтай явдал тохиосон. Сүүлийн өдрүүдэд талийгаачийн амь насаа алдсан шалтгаан нөхцөлийн талаар ялгаатай мэдээллүүд гарч байгааг Гадаад Харилцааны яамнаас залрууллаа.

ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа "Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Б.О-ийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байна. Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тус хэрэг, талийгаачийн амь насаа алдсан шалтгааны талаар үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл гарах боллоо. Монгол Улсын иргэн хилийн чанадад амь насаа алдсан харамсалтай хэргийн талаар худал ташаа мэдээлэл түгээх нь нийгэмд үл ойлголцол, ташаа ойлголт төрүүлж, талийгаачийн ар гэр, ойр тойрныхонд хүндээр тусахаас гадна холбогдох хууль тогтоомжийг зөрчиж болзошгүй анхаарна уу" хэмээн цахим хаягаараа мэдээллээ. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд