Д.Бямбаа: Ардчилсан намын бүлэг Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуй гэсэн шалихгүй зүйл ярьж суух цаг биш

Д.Бямбаа: Ардчилсан намын бүлэг Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуй гэсэн шалихгүй зүйл ярьж суух цаг биш

Хуваалцах Жиргэх

Ардчилсан намыг үүсгэн байгуулсан ахмад гишүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж, УИХ дахь АН-ын бүлэгт шаардлага хүргүүллээ. Тэд "Ардчилсан намын хороод хуралдаж, өнгөрсөн сонгуулийн үр дүнг хэлэлцдэг уламжлалтай. Гэтэл Ардчилсан намын бүлэг Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуй гэсэн шалихгүй зүйл ярьж суух цаг биш. 

Бид 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд Даваадоржийн талбай дээр өлсгөлөн зарлаж, улс төрийн тэмцлийг эхэлж байсан ахмад гишүүд байна. Д.Бямбаа миний бие Ардчилсан намын дүрмийн хорооны даргаар олон жил ажиллаж байлаа. Цаасан дээр бичсэн бодлого шийдвэрүүд дүрэм, журам болох учиртай. 

Ардчилсан намын бүлэг хуйвалдааны талбар болсон. Сүүлийн дөрвөн сонгууль үр дүнгүй болсон нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Л.Гантөмөр зэрэг удирдлагуудаас үүдэлтэй. Ардчилсан нам хатавчинд сууж хоймор хардаг нам болж хувирсан. Улс төрийн хоёр дахь хүчин гэгдэх Ардчилсан нам одоо байхгүй болсон. Бүлэглэлийн эрх ашгийн төлөө л ажиллаж байна" гэв. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд