Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдийн төлбөрийн тодорхой хувийг буцаан олгох журам бодитоор хэрэгжихгүй байгаа талаар иргэн Б.Бадамцэцэг өнөөдөр /2025.04.30/ хэвлэлийн хурал хийлээ.
Иргэн Б.Бадамцэцэг ярихдаа:Гурван настай охин Б.Цэрэнлхамынхаа эрүүл мэндийн төлөө гурван жилийн турш гадаад улс орноор эмчилгээ хийлгэж байна. Охин минь 2022 оны долоодугаар сард БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хандсан бөгөөд одоогоор түнхний хагалгаанд яаралтай орох шаардлагатай байна. Хагалгааны зардалд 25-50 сая вон буюу 60-120 сая төгрөг шаардлагатай байгаа.
Миний хувьд охиныхоо өмнөх эмчилгээний зардлын буцаан олголтыг авах гэж оролдсон ч одоог хүртэл нөхөн олговор авч чадаагүй байна. "Эрүүл мэндийн яамнаас гаргасан журамд Монголд эмчлэх боломжгүй өвчнөөр гадаадад эмчлүүлсэн тохиолдолд зардлын 25-50 хувийг буцаан олгохоор заасан. Гэвч миний судалгаагаар яг энэ нөхцөлд хамаарах хүүхдүүд буцаан олголт авч чадаагүй" гэв. Журамд заасан нөхцөл шаардлагад Монголд тавигдсан онош нь багтахгүй ч, БНСУ-д оношлогдсон онош нь тус жагсаалтад багтаж буйг ахин онцоллоо. “Энэ нь тогтолцооны доголдлыг харуулж байна. Бодлогын түвшинд өөрчлөлт хийхгүй бол иргэд хохирсоор байна” гэж хэлсэн юм.