Багануур, Багахангай дүүргийн чиглэлд шинэ автобус  үйлчилгээнд явж эхэллээ

Багануур, Багахангай дүүргийн чиглэлд шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ

Хуваалцах Жиргэх

Багануур дүүргийн чиглэлд их багтаамжийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобусыг Багануур, Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн.

Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.

АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ

ЧИГЛЭЛ: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол

ЗОГСООЛ: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.

ЦАГИЙН ХУВААРЬ:

Багануураас хөдлөх цаг-08:30, 11:30, 14:30, 17:30

Улаанбаатарт ирэх цаг-11:00, 14:00, 17:00, 20:00

Улаанбаатараас хөдлөх цаг-08:30, 11:30, 14:30, 17:30

Багануурт ирэх цаг-11:00, 14:00, 17:00, 20:00

РЕЙСИЙН ТОО: Өдөрт 4

ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг

“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд