Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд хариулт өглөө.
Тэрбээр, Ипотекийн зээлийн тухайд бага төсөвтөө тохируулж зорилтот бүлэгт тус зээлийг олгохоос өөр арга байхгүй. Хугацаа уртасч байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, 6, 8 хувийн хүүтэй зээлийг хэнд, яаж өгөх вэ? гэдгийг тодорхойлохоор судалж байна. Энэ ажил бараг хийгдээд дуусч байгаа. Гэвч харамсалтай нь хуримтлалын сан дээр хуримтлагдах ёстой ногдол ашиг энэ жил гэхэд 500 орчим тэрбум төгрөг авна гэж төлөвлөж байгаа. Компаниудын ногдол ашиг оны эцэст гарна. Тус мөнгө хуримтлалын санд орж ирэхээр буцаад бид ипотект хийнэ. Тэгэхээр оны төгсгөл рүү ипотекийн зээлийн хүртээмж сайжрах болов уу.
Хоёрдугаарт, зорилт бүлгээ судална. Мөнгөгүй байхад зорилтот бүлгийг тодорхойлж хүмүүсийг бухимдуулах шаардлагагүй.
Гуравдугаарт, цаашид ипотекийн зээлийн тогтолцоо ямар байхыг одоогийн хэрэгжиж байгаа журамтайгаа нийцүүлж өөрчилнө. Өмнөх журмаар амины орон сууцанд ипотекийн зээл олгодоггүй байсан. Харин саяын өөрчлөлтөөр стандартын шаардлага хангасан амины орон сууцанд ипотекийн зээл олгоно. Гэхдээ гэр хороолол, орон нутагт.