Хятадын ЭСЯ-ны байр руу хаалганы шилийг нь хагалж нэвтрэхийг завджээ

Хятадын ЭСЯ-ны байр руу хаалганы шилийг нь хагалж нэвтрэхийг завджээ

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын иргэд манай улсад суугаа Элчин сайдын яамны байр болон автомашин руу халдсан тохиолдол гарч, хуулийн байгууллага шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал,  Монгол Улсын нэр бүхий иргэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны байр руу нэвтрэхийг завдаж, хаалгыг нь эвдсэн хэрэг саяхан гарчээ. Тухайн иргэн дээрх хэргийг үйлдэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тус ЭСЯ-ны байр руу нэвтрэхийг завдаж, улмаар хаалганых нь шилийг хагалсан байна. Уг үйлдлийг өдгөө хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа аж. 

Мөн тус улсын ЭСЯ-ны дугаартай автомашин руу тэмцэгч гэх нэр бүхий иргэд халдаж, автомашины гадна байрлуулсан тугийг нь хугалж танхайрсан үйлдэл гаргасан гэдгийг эх сурвалж хэлж буй юм.

Энэ талаар ч тус улсын Элчин сайд манай улсын төрийн өндөр албан тушаалтанд уламжилж, "Танай улсын эмэгтэй даргатай төрийн бус байгууллагын зарим нэг иргэдийн үйлдэл хэтэрч, манай элчин сайдын яамны өмчид халсан" хэмээн гомдолсон байна. Уг асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг холбогдох хүмүүсээс тодруулахад "ЭСЯ-ны байрны өмчид халдсан хэргийг шалгаж байгаа нь үнэн. Харин автомашин, улсын тугийг хугалсан гэх хэрэг одоогоор шалгагдаагүй байна" гэх хариултыг өглөө. Мөн уг асуудлыг Гадаад харилцааны яамнаас лавлахад "Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. 

Ташрамд өгүүлэхэд, "Бадрах Энержи"-гийн захирал Марк Мелеардын биед халдсан Б.Бурмаа гэх эмэгтэйг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж эхлээд байгаа юм. Ийм иргэдийг Үндсэн хуулиар олгогдсон үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын эрх, эрх чөлөө, хоёр улсын найрамдалт харилцаа зэрэгт хүндэтгэлтэй хандаж байхыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд