Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, байнгын хорооны дүгнэлтийг сонсов.
Үргэлжлүүлэн илтгэл, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүдийг бүртгэлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарыг чуулгандаа орж ирэхийг шаардаж, таван минутын хугацаа өгсөн боловч зарим гишүүд орж ирсэнгүй.
Ингэхдээ тэрбээр, “УИХ-ын үйл ажиллагаа гэдэг бол хэн нэг хүн, хэсэг бүлэг нөхдийн хоорондоо ойлголцоогүй бие биеэ эмзэглүүлэх үг хэлсэнтэй холбоотойгоор гацаж, саатаж байдаг зүйл огт биш. Би завсарлага өгсөн шалтгаан бол уучлал гуйх гуйхгүйтэй огт холбоогүй. Хэрэв хамтарсан Засгийн газар байгуулсан АН, МАН, ХҮН намын хооронд үл ойлголцол улс төрийн асуудал байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулсан зөвлөл уулзаж асуудлаа ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг нэгэндээ гомдсон туньсан байдлаар УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй. Энд төрийн ажил явж байна. Аль аль талдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Цаашид хоёр гишүүд үг шидэлцсэнээс болж УИХ гацаж, саатдаг үйл ажиллагаа руу орох юм уу. Би бол оруулахгүй. Хэндээ эрхлээд байгаа юм. Ард түмэн ажлаа хий гээд сонгочихсон. Ард иргэдийн аж амьдрал тийм сайхан байна гэж бодож байгаа юм уу. Танхимд хэрүүл хийгээд сууж байхаас ард түмний амьдралыг яаж сайжруулах уу, орлогыг нь яаж нэмэх үү, үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэрхэн даван туулах уу гээд хэрэлдээд сууж байх ёстой. Гэтэл ялих шалихгүй асуудал дээр хэрүүл хийгээд бойкот хийх гээд сууж байдаг. Би аль аль намд нь хандаж хэлж байгаа шүү. Улс төрчид ер нь зарчимтай байх ёстой шүү” гэсэн юм.