Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооноос дөрвөн хүний гавлын яс олжээ

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооноос дөрвөн хүний гавлын яс олжээ

Хуваалцах Жиргэх

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дөрөвдүгээр сарын 28-ний өдөр байшингийн суурь ухах явцад дөрвөн хүний толгойн гавлын яс олдсон байна. Тус мэдээллийн дагуу цагдаагийн ерөнхий газраас тодруулахад,

"Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дөрвөн хүний гавлын яс олдлоо гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгаж үзэхэд хуучирч, өгөрч муудсан дөрвөн хүний гавлын яс байсан. Тус гавлын ясыг байшингийн суурь ухах явцад гарч ирсэн, түүнийг нь хүүхдүүд тоглож байх явцдаа олсон байсан. Эл хэргийг цааш судлан ямар хүмүүсийн гавлын яг болох, хэзээ нас барсан байх боломжтой талаар бид үргэлжлүүлэн шалгалтын ажил явуулна" хэмээн мэдээллээ.

 

 

эх сурвалж: Eguur.mn 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд