Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр Ж.Баярмаа гишүүнтэй холбоотойгоор АН-ын бүлэг чуулгандаа суугаагүй асуудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр,
Н. Номтойбаяр: Ер нь парламент дээр нэг зүйл ус агаар мэт дутагддаг. Тэр нь мэдлэг дээр суурилсан мэтгэлзээн ерөөсөө явдаггүй. Гишүүд нь асууж сайд нар нь хариулах үүрэгтэй.Гэтэл худлаа ярьдаг. Асуултаас бултдаг. Хариуцлага хүлээсэн сайд нь хуралдаа суудаггүй гэх мэтчилэн учир дутагдалтай зүйл маш их бий. Уучлалт гуйх эсэх асуудал дээр хуулиа дагах уу, хүн чанараа дагах уу гэдэг хоёр зааг гэж би хувьдаа харна. Хуулиараа бол ерөнхий сайд чинь УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүн чуулган дээр хэлсэн үгнээсээ хариуцлага хүлээдэггүй. Хүн чанарын хувьд маргаан үл ойлголцол бишгүй гарна. Би ч гэсэн ийм асуудалд их орсон. Тиймээс өрөөнд нь ороод л уучлалт гуйчина. Ер нь бол уучлалт гуйх шаардлага байхгүй. Ер нь бол энэний цаана улс төрийн далд санаа зорилго агуулаад нэн яаралтай горимоор хэлэлцэх өчнөөн чухал асуудлууд их байна. Энэнээс нээх завсарлагаа аваад зохион байгуулалттайгаар АН -ын гишүүд чуулгандаа суухгүй байх бол ядруухан л улс төрийн акц гэж би харж байна. Энэ бол АН-ын дотоод асуудал яваад байгаан. 16 гишүүд нь засгаас гарах ёстой гэж Л. Гантөмөр даргатайгаа дотоод маргаан тэмцэл яваад л байгаа. Энийг л өгөөш болгоод далимдуулж байна. Энэний хөлд Их хурлын ажил сатаарч байгаа нь инээдтэй л байхгүй юу. Тэгэхээр юугаар улс төр хийж, юу хожих гэж хийгээд байгаан. Хар багаасаал энэ парламентад суусан хүний хувьд их л хямдхан инээдтэй санагдаж байна. Одоо энэ чуулганд долоо наймхан л хүн сууж байна. Хүний эрхийн асуудлаар чинь энэ ардчилалын бэлгэ тэмдэг гол концевц агуулга нь энд оршиж байдаг. Ингэж төрийн ажил явуулахгүйл дээ. АН-тай намгүй асуудлуудаа шийдээд явчиж болно гэв.
Hurts.mn