УЛСЫН ДЭЭД ШҮҮХ П.БАТЧУЛУУН ЭМЧИД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭНЭ

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ П.БАТЧУЛУУН ЭМЧИД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭНЭ

Хуваалцах Жиргэх

Өнөөдөр /2025.05.02/ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хэлэлцэнэ. Хүний гавьяат эмч П.Батчулуун Хүн хууран мэхэлж, эд эрхтэн авсан гэм буруутай гэгдэн 2.6 жил хорих ял шийтгүүлээд буй.

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчөөр Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Улсын дээд шүүхэд нийтдээ 27 хэрэг хэлэлцэнэ. Үүний 24 дэх нь П.Батчулуун эмчид холбогдох хэрэг байна.

Түүний 5 өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл уг хэргийг УДШ хүлээн авч, хэлэлцэх өдөр товлоно. Харин УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзаж, уг зүйл заалтад энэ гомдол хамаарахгүй гэж дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болох юм.

ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч П.Батчулууныг бусдын эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2.6 жил хорих ял шийтгэсэн. Үүнийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн билээ.

П.Батчулууны биеийн байдал хүнд байгааг мэргэжил нэгтнүүд нь хэвлэлийн бага хурал хийж, удаа дараа мэдээлж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад П.Батчулуун эмчийн өвчин хамаарч байгааг мөн сануулсан байдаг.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд