ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар хоёулаа цагдаад гомдол гаргасан

ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар хоёулаа цагдаад гомдол гаргасан

Хуваалцах Жиргэх

Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийж маргалдсан. Тэд ойлголцолд хүрч чадалгүй хараалын үгс шидэлцэж, харилцан салаавч гаргаж, гар хүртэл зөрүүлж, олны анхааралд орсон.

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ түүнийг улсаас 25 тэрбум төгрөгийн тендер авсан. Хувийн компанийн ажилчдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллуулж байгаа. Олон хүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. Цэнгэлдэхийн ногоон зүлгэний асуудалд хариуцлага хүлээгээгүй, хэнд ч нөхөн олговор олгоогүй гэх зэргээр хэлсэн. Үүнийгээ баримттай гэж тодотгосон. Эл үйл явдалтай холбогдолтойгоор Ж.Энхжаргалан оройн 18 цагийн орчимд тодорхой хэдэн хэвлэлд тайлбар мэдээлэл өгсөн. Ингэхдээ Д.Мөнх-Эрдэний хэлсэн бүх мэдээлэл худал. Над руу зохион байгуулалттайгаар дайрч байна гэх агуулга бүхий мэдэгдэл хийсэн. Бүтэн өдрийнх нь зураглалаар харвал тавилттай жүжиг байсан ч байж магадгүй гэх олон нийтийн хардлага ч хөвөрсөн. Нөгөө талд эсрэг талаас шидсэн чулуунд Ж.Энхжаргаланг оногдлоо гэх хэсэг ч байна.

Улмаар тухайн хоёр иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Зөрчлийн тухай хуулийн "Танхайрах " , "Хүний биед халдах " гэсэн зүйлчлэлээр холбогдогчоор татан шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өглөө.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд