Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чуулган: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
ЭМДаатгалын санхүүжилтийн асуудал аймгуудад түгээмэл байна. Эмнэлгийн санхүүжилтэд хүрэхээргүй үнэхээр дутуу батлагдсан юм уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан:
ЭМД-ын сан ковидын сан нэлээн хүндрэлтэй болсон. Эмнэлгүүдэд 300 тэрбум төгрөгийн өглөгтэй байсныгаа энэ жил барагдуулж дууссан. Сумын эрүүл мэндийн төвд шаардлагагүй хэвтэлтийг багасгаад нэг иргэн талд нь санхүүжилтийг нэмсэн. Улсын бүх сумын эмнэлгийн санхүүжилт нэмэгдсэн, гэхдээ дөрвөн төрлийн гүйцэтгэлээр олгодог санхүүжилт багассан.
Энэ жил ЭМДСанд ₮2,3 их наяд байгаагаас ₮700 тэрбумыг олгоод байна
Өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтэх шаардлагагүй хэвтэлтэд их зардал гараад байсан, нэг иргэнд олгох санхүүжилтээ нэмж, ажилтнуудын цалинг нэмж, нэн шаардлагатай иргэнээ хэвтүүлэх юм бол илүү өгөөжөө өгнө. ЭМДСанг шаардлагагүй хэвтэлтүүдэд зарцуулж байна. Хавар болохоор ядардаг, эмнэлэгт хэвтээд дусал тариа хийлгэдэг ба үүнд ихэнх төсөв нь зарцуулагдаж, нэн шаардлагатай зүрх судасны өвчтэй, шигдээс, харвалтын үед өгөх санхүүжилт нь оны төгсгөлд байхгүй болчихдог. Үүнийг засаж залруулах ажил хийсэн. ЭМДСан дампуураагүй, хоосорсон зүйл огт байхгүй. Энэ жил ₮2,3 их наяд олгогдсон, эхний улиралд ₮700 тэрбум олгогдсон, ₮6,1 их наядын санхүүжилт үлдээд байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
Эрүүл мэндийн сайд хуулиас давсан гэрээ хийчихсэн. Хөнгөлөлттэй эмийн тогтоол нь гараагүй байхад компаниудтай гэрээ хийчихсэн. Бид аль болох л эрүүл мэндийн сангаар өвчтэй иргэдийн ачааг хөнгөлье гэтэл та ингээд цөөн хэдэн компанитай өөрийн дураар гэрээ хийгээд байж болохгүй.
ЭМ-ийн сайд Л.Мөнхсайхан:
Процессийн алдаа байгаа гэж бодож байгаа бол та хууль хяналтын байгууллагатаа ханд л даа. Гадаадын байгууллагатай гэрээ хийж, гарын үсэг зурсан зүйл огт байхгүй. Та өөрөө манай салбарын хүн, гэтэл сошиалд энэ талаар ард иргэдэд энэ мэт буруу мэдээллийг өгөөд байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
Би энэ талаар өчигдөр Улсын Ерөнхий Прокурорт өгчихсөн.
2025.05.02
УИХ-ын чуулганы /05.02/ өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудын хэлэлцэнэ.
Үдээс өмнөх хуралдаанд:
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
- Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
Үдээс хойш хуралдаанд:
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ -ийг тус тус хэлэлцэнэ.