ХӨСҮТ: Хачигт халдварын улирал эхэлсэн тул гадуур хувцас дээр хачиг явж байгаа эсэхийг байнга шалгахыг зөвлөлөө

ХӨСҮТ: Хачигт халдварын улирал эхэлсэн тул гадуур хувцас дээр хачиг явж байгаа эсэхийг байнга шалгахыг зөвлөлөө

Хуваалцах Жиргэх

Хачигт халдварын улирал эхэлсэнтэй холбоотой ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа: 3-р сарын сүүлээс эхлэн хачигт халдварын улирал эхэлдэг. Гэхдээ өмнөх жилийн хаврын улиралтай харьцуулахад салхи шуурга ихтэй байна. Тэгэхээр хачгаас сэргийлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. 

Гадуур, ой хээрийн бүсээр явахдаа, хачигт халдварын бүс нутагт ажиллаж, амьдардаг иргэд байнгын битүү, урт хувцас өмсөх шаардлагатай. Мөн малгай заавал өмсөх хэрэгтэй. Гадуур хувцас дээр нь хачиг явж байгаа эсэхийг тогтмол шалгадаг хэвшилд сурах хэрэгтэй. 

Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг биеэс салгахдаа зөв авах хэрэгтэй. Өөрөө авч чадахгүй бол эрүүл мэндийн төвүүдэд хандаж зөв авхуулах шаардлагатай. 

Малын хачигт өвчний улирал эхэлсэн байгаа учир малын сүү, мах зэргийг заавал буцалгаж, хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд