Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2024 оны нэгдүгээр сард Өвөрхангай аймагт эхнэрээ удаан хугацааны туршид зодож, хатуу зүйлээр цохиж, мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.
Тодруулбал, Гэртээ байх үедээ хоорондын маргааны улмаас хамтран амьдрагч Т-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дух болон баруун чамархай хэсэгт хатуу зүйлээр цохиж, хэвлий болон дал хэсэгт нь хутгалжээ. Улмаар хохирогч Т-ийн гавлын яс цөмөрч амиа алдсан байна.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 17 жилийн хугацаатай хорих ял оноосон байна.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ