ХӨСҮТ: Лабораториор батлагдсан улаанбурханы тохиолдол 1106-д хүрлээ

ХӨСҮТ: Лабораториор батлагдсан улаанбурханы тохиолдол 1106-д хүрлээ

Хуваалцах Жиргэх

ХӨСҮТ-ийн Улаанбурхан өвчний үеийн хариу арга хэмжээний тохиолдлын удирдлагын багийн хурал байгууллагын Шуурхай удирдлагын төвд  боллоо. 

Лабораториор батлагдсан улаанбурханы тохиолдол 1106-д хүрсэнтэй холбоотой, цаг үеийн нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалт, лабораторийн урвалж оношлуур, эмийн нөөц, халдвартын клиникт хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэл зүй, хариу арга хэмжээг хэлэлцлээ.

ТУТ-ны багуудад цаашид ажиллах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллах болон иргэдэд чиглэсэн мэдээ, мэдээллийг эрчимжүүлэх чиглэл өглөө.

Иймд иргэд та бүхэн улаанбурханы эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаж, хүүхдийнхээ вакцины мэдээллийг "Эх хүүхдийн ягаан дэвтэр", И-монголиа платформын "Дархлаажуулалтын мэдээлэл" цэснээс тодруулж, нөхөн дархлаажуулалтдаа хүүхдээ бүрэн хамруулна уу.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд