Медведев Украиныг мөхөж буй улс гэв

Медведев Украиныг мөхөж буй улс гэв

Хуваалцах Жиргэх

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев пүрэв гарагт /2025.05.01/ Украиныг мөхөж буй улс хэмээсэн байна. Тэр АНУ, Украины газрын ховор металлын тухай гэрээ нь Киев зэвсэг хүлээн авсныхаа төлөөх төлбөр гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тэрхүү гэрээг Украинд өгч буй АНУ-ын шинэ амлалт хэмээсэн байна. Киев тэрхүү гэрээг АНУ тусламжаа үргэлжлүүлэн үзүүлнэ гэх баталгаа болгон үзэж байгаа.

ОХУ-ын ерөнхийлөгч асан Медведев Украины дайн эхэлснээс хойш хамгийн хүчтэй дуу хоолойнуудын нэг болсон. Тэр хэд хэдэн удаа цөмийн зэвсгээр цохилт өгнө гэж сүрдүүлж, гаднын сэтгүүлчдийг заналхийлсэн мэдэгдэл гаргасан юм. Медведев АНУ, Украины гарын үсэг зурсан гэрээний талаар Телеграм дээр бичихдээ “Трамп Киевийн дэглэмийг эцэст нь нураалаа. Одоо мөхөж буй тэр улс цэргийн хангамжийг үндэсний баялгаараа төлөх хэрэгтэй боллоо” гэжээ.

Тэрбээр мөн “Бүгд найрамдах намын тэргүүлж буй Сенатын танхим бидний эсрэг илүү хатуу арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Трампын захиргаа үүнд хэрхэн хариу үзүүлэхийг бид ажиглана” хэмээсэн байна. “Wall Street Journal” лхагва гарагт /2025.04.30/ мэдээлэхдээ Бүгд найрамдах намын сенатор Линдсей Грам, Ардчилсан намын Ричард Блументал нар ОХУ-д хориг тавих шинэ хуульд Трамп хориг тавьсан ч гэсэн батлах хэмжээний дэмжлэг олж авч чадсан гэсэн юм.

 

                                                                                               Эх сурвалж: The Moscow Times



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд