Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын шүүх хурал ахин хойшилжээ

Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын шүүх хурал ахин хойшилжээ

Хуваалцах Жиргэх

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэргийг шүүх хурал өчигдөр буюу тавдугаар сарын 02-ны өдөр боллоо. 

Шүүхээс зам тээврийн ослын хэрэгт, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүх хурлаар шүүгдэгч талаас гаргасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” үндэслэлтэй гэж үзэж, шүүх хуралдааныг 50 хоногийн хугацаагаар хойшлуулж 2025 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хянан шийдвэрлэхээр товлосон байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээ хийж буй хүн нь хуульд заасан шаардлага хангасан, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр авсан байхаар хуульд зохицуулжээ. Хэрэгт зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргасан шинжээч нь дээрх шаардлагыг хангасан эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүх тусгай мэдлэг бүхий, дүгнэлт гаргах эрхтэй шинжээчээр “зам тээврийн ослын талаарх дүгнэлт”-ийг гаргуулахыг Прокурорт даалгаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 1 сэтгэгдэлтэй

  • Зочин (66.181.190.155)
    Энэ хэрэг яасан удаж байна вэ нөгөө машины жолоочийг буруутай шуугиад байсан тэр жолооч ямар нэгэн буруутай зүйл хийсэн гэдэг эргэлзээтэй буюу цагдаа тогтоож чадаагүй болоод шүүх шийдэж чадахгүй байх шиг ер нь осолд ороод амь хохирсон хүн нь зөв болдог хачин зүйл байдаг шүү дээ талийгаачийн буруугаас болсон байхыг хэнч мэдэхгүй шүү дээ тийм учраас урьдчилан ярих хэрэггүй байх
    2025 оны 05 сарын 02 | Хариулах
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд