ТҮЦ эрхлэгчид ХЭҮК-ын гадаа өлсгөлөн зарлалаа

ТҮЦ эрхлэгчид ХЭҮК-ын гадаа өлсгөлөн зарлалаа

ТҮЦ эрхлэгчид /2025.05.01/ Хүний эрхийн үндэсний комиссын гадаа өлсгөлөн зарлаж эхлээд байна. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан ТҮЦ –үүдийг нүүлгэж, журмын хашаанд хүргэсэн юм. ТҮЦ эрхлэгчид нийслэлээс хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээг эсэргүүцэн, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэн, Хүний эрхийн үндэсний комисст өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд ханджээ. Гэвч өнөөдрийг хүртэл тус комисс хариу өгөөгүй юм байна. Тиймээс хариугаа авах шаардлага тавин өлсгөлөн зарлажээ.

ТҮЦ эрхлэгчдийн зүгээс “Өдрөөс өдөрт өр зээл нэхэгдэж байна.  Гэтэл ТҮЦ-ийг маань ачаад явахдаа барааг цуг авч явсан. Барааны маань хугацаа дуусч, хадгалалтын горим алдагдсанаас муудсан. ТҮЦ-ээ хашаандаа аваачаад тавьчихая гэхэд зөвшөөрөөгүй, маш их хохирлоо.  Үлдсэн ТҮЦ-үүдээ үлдээх зорилгоор өнгөрсөн өдрүүдэд шөнийн турш ажилласан ч дийлсэнгүй.Мөн хотын дарга Х.Нямбаатар ажлын байр гаргаж өгөөд түрээсийг нь хөнгөлөх талаар санал тавсан гэдэг ч яг хөрсөн дээрээ бол хэлтэй амтай зарим түц эрхлэгчдэд хэлсийн байгаан биз надаа лав тийм зүйл огт хэлээгүй сонсоочгүй юм байна. Тийм байж хэвлэл мэдээллээр харин тэгээд л яриад байхын үнэхээр яах учраа олохгүй байгаагаа багагүй олон түц эрхлэгч иргэдийн зүгээс хэлээд байна. Сөхөрсөн тэд  Төр төмөр нүүртэй юм байна” гэцгээн сууна.

Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар нийслэлээс олгодог зарим зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаснаар ТҮЦ эрхлэхэд нийслэлээс зөвшөөрөл авах шаардлагагүй болсон аж. Гэвч одоо ТҮЦ-үүдийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байна гэж үзэн, нийтийн эзэмшлийн зам талбайгаас чөлөөлж буй.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд