Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдөр орой Москвад 21:00 цаг орчимд (тэндхийн цагаар) Тюленевийн гудамжны олон давхар байшинд гал гарсан дуудлага иржээ. Урьдчилсан мэдээллээр, ахуйн хий дэлбэрч гал гарсан аж. Ослын газар гал сөнөөгчид, хотын албаныхан, эмч нар шуурхай хүрэлцэн ирж ажиллаж, шаардлагатай бүх тусламжийг үзүүлсэн хэмээн Москва хотын дарга Сергей Собянин Телеграмм хуудсандаа бичжээ.
Гал нэлээн өндөрт гарсан тул унтраахад хүндрэлтэй байв. Нийтдээ 100 кв метр талбай шатаж хүмүүс галд боогдож, нэг эмэгтэй цонхоор үсрэх гэж байсан ч чадсангүй. 23:00 цагийн орчимд галыг унтрааж чаджээ. Гурван хүн амь насаа алдаж, 15 хүн түлэгдэж, угаартаж гэмтжээ. Хоёр орцны иргэдийг нүүлгэн шилжүүлж, сургууль дээр түр байр бэлдээд байна.
Онцгой байдлын алба мэдээлж буйгаар, ахуйн хэрэглээний хий дэлбэрч орон сууцны найм, есөн давхар гал авалцаж найман давхрын тааз нурсан байна. Гал сөнөөгчид болон гэрчүүдийн мэдүүлж буйгаар, тэр айлд газын баллон байсан бөгөөд тэр нь хүчтэй дэлбэрч төмөр хаалгыг нь эвдэлж, орцны лифтийг хүртэл нураасан аж. Тэр дороо гал авалцаж дэлбэрэлтийн үед өрөөнд байсан хүмүүс боогдсоноос амь насаа алджээ.