Зайран Б.Эрдэнэсан: Тус газрыг би нэр дээрээ өмчлөн аваагүй

Зайран Б.Эрдэнэсан: Тус газрыг би нэр дээрээ өмчлөн аваагүй

Төв аймгийн Батсүмбэр сумын 1500 өрх газрын өргөдөл өгөөд шийдүүлж чадаагүй байхад гадны бөө 200 айлын газартай тэнцэх 20-30 га талбайг зөвшөөрөлгүй, хууль бусаар ухаж хашаалсан талаар тус сумын ИТХ болон Нутгийн зөвлөлийн төлөөлөл мэдээлэл хийсэн.

"Батсүмбэр сумын нэгдүгээр багийн Суварга хайрхны урд талд Зайран Эрдэнэсан гэдэг хүн 100 мянган мод тарих нэрийдлээр 20-30 га талбайг дур мэдэн хагалсан. Бид тухайн газар очиж лавлаж, шалгахад зөвшөөрлийн бичиг баримт, засаг даргын захирамж, кадастрын зураг, координатад, гэрээ байгаагүй" хэмээсэн байна. Харин энэ талаар зайран Б.Эрдэнэсан гэх хүнтэй холбогдон тодрууллаа.

Тодруулахад, "Тус газрыг би нэр дээрээ өмчлөн аваагүй. Тийм эрх надад байхгүй. Тус газрыг ногоон байгууламж болгох шийдвэрийг тус сум гаргасан. Тэр газар нь бид "Хос бойтог" төслөө эхлүүлж мод тарьж байгаа. Төслийнхөө хүрээнд 300 ортой хүүхдийн эмнэлэг барих зорилготой ажиллаж байгаа боловч нутгийн зарим нэг хүмүүс ирж дарамтлан, үймээн зохион байгуулсан. Бидний хувьд цагдаагийн байгууллага болон, хууль, шүүхээр ороогүй" хэмээн тайлбар өглөө.  

 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд