Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарын байгуулсан

Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарын байгуулсан "гэрээг" олж авах шүүх хурал хойшиллоо

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр парламентад 68 суудал авсан МАН, 42 суудалтай АН, найман гишүүнтэй ХҮН намтай хамтарч, "хамтарсан Засгийн газар"-ыг байгуулж, Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байгаа билээ. 

Харин "хамтарсан Засгийн газар"-ыг байгуулахдаа, олон зүйлтэй "нууц гэрээ"-г МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-ын дарга Л.Гантөмөр нар байгуулсан гэдэг бөгөөд тус гэрээг УИХ дахь АН-ын гишүүдэд танилцуулаагүй, гэрээнд юу гэж заасан талаар гишүүд нь огт мэдэхгүй байгаа гэдэг. 

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн хуульч Н.Ариунболд "хамтарсан Засгийн газар" байгуулахдаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-ын дарга Л.Гантөмөр нарын хоорондоо байгуулсан гэрээг гаргуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандсан юм.

Энэ дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Н.Ариунболдын нэхэмжлэлийн дагуу шүүх хурлыг өнөөдөр /2025.05.05/ 13:30 цагт товлосон аж.

Тэгвэл тус хэргийн шүүх хурал хойшилсон байна. Тодруулбал,  уг хэргийн хариуцлагч болох МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд