Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асуухад "С.Баярцогт даргын асуултад хариулъя" хэмээснээс АН-ынхан уучлалт гуйхаас нааш чуулганы хуралдаанд суухгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл УИХ-лын гишүүн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Бүлэг хуралдаж дуусаад мэдээллээ өгнө. Ажил явах ёстой. Ойлголцож болохгүй зүйл байхгүй. УИХ-ын гишүүд микрофоноороо янз бүрийн л зүйлс ярьдаг. Сүүлийн 30 жилийн түүх ийм. Өөрийн микрофоноороо ярьсан зүйлээсээ болж хариуцлага хүлээх ёсгүй. Нэгнийгээ хулгайч, алуурчин гэхчлэн янз бүрээр ярьдаг. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж үздэг. Тэр хүрээндээ асуудал нь шийдэгдэх ёстой. Гол нь ажил урагшлах нь чухал. УИХ-ын гишүүн хүн өөрийн микрофоноор бодож байгаа зүйлээ бүрэн хэлэх эрхтэй. Ёс зүйн алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо л хэлэх ёстой. Би УИХ-ын индрээс өөрийн байр сууриа илэрхийлж болно. Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байна. Нүүрсний үнэ 40 хувиар унасан, ноолуурын экспорт зэрэг ажлууд хүлээгдэж байна. Эдгээр төлөвлөсөн ажлууд явж байх ёстой. Нэг асуудлыг нэг, хоёр долоо хоног хэрүүл болгож сунжруулах нь утгагүй" гэлээ.