Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байна.
Тэд 2000 оноос эхлэн УИХ-ын сонгуульд саналаа өгөх, оролцоогоо хангах хүсэлтээ гаргасан. 2005 онд УИХ энэ асуудлыг анхааралдаа авч, 2012 оноос гадаад улс дахь монголчуудын санал өгөх эрх хуулиар нээгдсэн.Гэсэн хэдий ч тэдний ердөө 10 хүрэхгүй хувь нь сонгуулийн цахим бүртгэлд хамрагдаж, 5 хүрэхгүй хувь нь саналаа өгч байна. Иймд дэлхийн 80 гаруй улсад амьдарч буй 200,000 орчим иргэнийхээ Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг баталгаажуулах, технологийн хүртээмж, цахим дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж байна.