Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн V хуралдаан боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэв.
“Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагыг сайжруулах, засаглалын асуудлыг өөрчилж улс төрийн нөлөөллийг багасгах шаардлагатай байна. “M-Си-Эс Холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Оджаргал Хөгжлийн банкны төслүүдийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч санхүүжүүлбэл хяналт сайжирна гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны хуулийн төсөлд хувийн хэвшлийн санал маш чухал гэдгийг дурдаад, экспорт импортын баримжаатай ЭКСИМ банк болгохыг Засгийн газар дэмжсэн, удахгүй хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэв. Мөн эдийн засаг, санхүүтэй холбоотой асуудал Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр яригдаж, дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж байгаа нь зөв жишиг болж байгааг онцлов. Дараагийн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурлаар нийгмийн даатгал, татвартай холбоотой асуудлыг цогцоор нь хэлэлцэхээр төлөвлөлөө.
Үүнд Монгол Улсын Засгийн газраас Худалдан авах ажиллагааны хуульд өөрчлөлт оруулж хамгийн хямд үнээр хамгийн муу чанартай барааг авдаг буруу тогтолцоог халахаар ажиллаж байна. Чанарт суурилсан зөв систем рүү шилжинэ гэв.
Тухайлбал:
- 10 тэрбум төгрөг хүртэлх тендерт баталгаа шаардахгүй байх зохицуулалт оруулж байна.
- Үр дүнд нийт худалдан авалтын 99.6 хувьд компаниуд баталгааны дарамтгүй оролцдог зөв жишиг тогтоно.
- Энэ бол бизнесийг дэмжих, шударга өрсөлдөөнд хаалга нээх том алхам.
- Хөгжлийн банк бол зүгээр нэг санхүүгийн байгууллага биш. Энэ бол экспорт, импортыг дэмжих олон улсын жишигт нийцсэн банк байх ёстой.
- Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгон хуульчилж шинэчлэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байна.
- Холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.