Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 14 хоног тутамд иргэдтэй уулзалт хийж байхаар болсон тухайгаа өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар "Нэг зар дуулгая. УИХ-ын гишүүн иргэдтэйгээ ойр байж, тэдний үгийг сонсох учиртай. Тиймээс би сард нэг удаа эсвэл 14 хоногт нэг удаа "Өглөөний цэнэг" уулзалтыг хийхээр боллоо. Анхны уулзалт маань талбайн хойно Чингис хаан музейн 1 давхарт Мюси кофе шопд 05 сарын 07 нд буюу лхагва гарагт өглөөний 07 цагт болно. Та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй. Хамтдаа өглөөг угтаж, цаг үеийн талаар санал бодлоо хуваалцъя" гэжээ.